The WAY ДЭЭД/ДООД ЗОВХИ ТАТАХ МЭС ЗАСАЛ

 НҮДНИЙ ГОО САЙХАН ГЭЖ ЮУ ВЭ? 

Хүнийг нүдээр нь хэдэн настай гэдгийг мэдэх боломжтой байдаг. 

Нүдний эргэн тойрны арьс нь хүний биеийн хамгийн эмзэг нимгэн арьсны нэгэнд тооцогддог. Яагаад нүдний эргэн тойрны арьс хамгийн эрт хөгширч үрчлээ тогтдог вэ???

Энэ нь нүдний эргэн тойронд тос болон хөлсний булчирхай маш бага байдагтай холбоотой.

Мөн өдөрт хүн ойролцоогоор 20,000 удаа нүдээ анивчдаг учир байнгын хөдөлгөөнд оршиж буй нүдний эргэн тойрны арьс хөгширөлтөнд хамгийн түрүүнд өртөх нь мэдээжийн хэрэг юм. 

Мөн нүдний эргэн тойронд бодисын солилцоо бага явагддаг учир нүдний доор хөхрөлт үүсэх шалтгаан болж байдаг. 


Нэгэнт насжилт, амьдралын хэв маягаас үүссэн нүдний хөгширөлтийн асуудлыг хурдан хугацаанд үр дүнтэй шийдэх арга бол дээд зовхи татах/ доод зовхины цүлхэн арилгах ажилбар юм. 

Зовхины унжсан арьсыг авч шинээр тухайн 
үйлчлүүлэгчид зохисон давхраа гарган оёно


Дээд зовхийг дараах 2 аргаар татах ажилбар хийгдэнэ. 

  1. ДАВХРААГ ХААГААД БАЙГАА УНЖИЖ ОРЖ ИРСЭН  ИЛҮҮ АРЬСЫГ АВААД ШИНЭЭР ДАВХРАА ГАРГАН ОЁХ
    Энэ арга нь давхрааны мэс засал давхар хийлгэх сонирхолтой буюу давхрааны хэсгээ засуулах/илүү том давхраатай болгох, жижиг болгох/ сонирхолтой хүмүүсд илүү тохиромжтой арга юм.

  2. ХӨМСӨГӨӨР ДЭЭД ЗОВХИ СОЙХ
    Энэ арга нь давхраа хэсгийн хэлбэр хэвийн, залуудаа том давхраатай байсан хүмүүсд илүү тохиромжтой байдаг бөгөөд давхрааг сэргээж, унжсан зовхийг дээш нь татаад, илүү арьсыг нь авсныхаа дараа оёдог. Энэ аргын хувьд эдгэрэлт арай хурднаас гадна мэс заслын хувьд хөнгөн ажилбарт ордог.

Хөмсөгний доогуур зүсэлттэй зовхи татах арга 👆👆👆👆👆

Доод зовхины асуудал шийдэх 2 арга байдаг.

  1. ДООД ЗОВХИ ТАТАХ 
    Доод зовхинд цүлхэн уутанцар үүссэн+арьс хамт унжиж суларсан бол энэ аргыг санал болгодог. Хийгдэх аргын хувьд доод сормуусны доогуур зүсэлт хийгээд дотор хэсэгт үүссэн цүлхэнг хонхойлт үүссэн хэсэгрүү тарааж гадаргууг тэгшлэх ба хэт их өөхлөлттэй гэж үзвэл илүү өөх авах мөн суларч унжсан илүү арьс авах зэрэг ажилбарууд давхар хийгдэх боломжтой байдаг. Ихэнхидээ 50 наснаас дээш хүмүүс хийлгэх нь элбэг.
  2. ДООД ЗОВХИНЫ ЦҮЛХЭН ТАРААХ/АВАХ АЖИЛБАР
    Ямар ч ил зүсэлт хийгдэхгүй тэр хэмжээгээр сорвинд санаа зовохгүй байж болно. Хийгдэх аргын хувьд доод зовхины дотор хэсэгт маш жижиг нүх үүсгэн дурангийн аргаар цүлхийлт үүсгэсэн өөхийг хонхор хэсэгрүү тарааж өөхний хэмжээ их бол авах аргаар хийгддэг. Эдгэрэлт хурдан явагддаг ба оёо авхуулах шаардлагагүй хөнгөн ажилбар юм.



The WAY Эмнэлгийн эмчийн хувьд үйлчлүүлэгчийн залуу насыг эргүүлэн авчрахийн тулд тухайн хүний хүсэл сонирхол болон ямар үр дүнг хүсэн хүлээж байгааг сайтар тодорхойлсны эцэст хамгийн тохиромжтой ажилбарыг санал болгодог.

Мөн Монгол хүмүүсийн нүдний онцлог нь уур амьсгал, амьдралын хэвшил, хоол хүнс, арчилгаа, зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж арьс илүү их хөгширөлт явагдсан байдаг учраас мэс заслын эмчийн ур чадварыг илүү их шаарддаг.

Монгол үйлчлүүлэгчийн олон кэйс дээр ажиллаж тэр хэмжээгээр хамгийн сайн үр дүнтэй аргаар/ сэтгэл ханамжтай мэс заслыг хийдэг гэдгээрээ The WAY гоо сайхны эмнэлэг нь бусад эмнэлгээс ялгардаг. 

Та дээд/доод зовхи татах мэс заслын талаар асууж лавлах зүйл байвал доорх хаягаар холбогдоорой. Баярлалаа.
                                                               💓💓💓


댓글

가장 많이 본 글