ХАМРЫН МЭС ЗАСЛЫН ТАЛААРХ АСУУЛТ ХАРИУЛТ
ХАМРЫН МЭС ЗАСЛЫН ТАЛААРХ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
Хамрын мэс засал хийлгэхийг хүсэж байгаа бол хамрын мэс заслын мэргэшсэн эмчийг сонгохоос гадна тухайн эмчийн туршлага хамрын хагалгаа хийсэн ажлуудыг/бодит зураг/ сайтар хайж судлах
Асуулт 1: Хамрын мэс засал хийлгэхээс өмнө хамрын СТ Зураг заавал авхуулах шаардлагатай юу?
Хариулт: Хэрвээ хамартаа гэмтэл авч байсан, битүүрэх шинж тэмдэг илэрдэг бол заавал СТ зураг авхуулна.
Асуулт 2: Хамрын мэс заслын дараа хэдэн удаа эмнэлэг дээр ирэх вэ?
Хариулт: Мэс заслын маргааш ирж хамрын дотор чихсэн марлаа авхуулаад цэвэрлэгээ ариутгал хийлгэнэ. Мөн 7 хоног дээрээ ирж хамрын гипсээ авхуулах ба 14 хоног дээрээ хамрын дотор талын оёо болон чихнээс мөгөөрс авсан бол чихэнд тавьсан оёо авхуулна.
Мэс заслын дараа нийт 3удаа эмнэлэг дээр ирнэ.
Асуулт 3: Хамрын мэс заслын дараа хэвийн амьдралдаа хэзээнээс орох вэ?
Хариулт: 7 хоног гипстэй байх шаардлагатай учраас 7 хоногийн дараагаас ажил сургуульдаа явж болно. Хүнд юм өргөх, хэт удаан тонгойдог төрлийн ажил хийдэг хүмүүс эхний 14 хоног болгоомжтой байх хэрэгтэй.
Асуулт 4: Хамрын мэс заслын дараа хийж болохгүй зүйл юу вэ?
Хариулт: Эхний 1сар алкохол болон тамхи, халуун саун, хэт хүнд дасгал хөдөлгөөн, шорвог халуун ногоо ихтэй хоол хүнс, хэт их ядрах, нойр дутуу явахгүй байх зэргийг анхаарна.
Асуулт 5: Хамрын мэс заслын дараа хэзээнээс шил зүүж болох вэ?
Хариулт: 1сарын дараанаас хөнгөн шил зүүж болно.
Асуулт 6: Хамрын мэс заслын дараа хэзээнээс хүнд дасгал хөдөлгөөн хийж болох вэ?
Хариулт: 1 сарын дараанаас дасгал хөдөлгөөн хийж болох ба хамартаа гэмтэл авах, гаднаас даралт цохилт ирэхээс болгоомжох хэрэгтэй.
Асуулт 7: Хамрын мэс заслын дараа нусаа нийж болох уу?
Хариулт: Эхний 3 долоо хоногийн турш нусаа хүчтэй нийхгүй байх.
Асуулт 8: Хамрын мэс засал хийсний дараа хэзээ бүрэн эдгэрэх вэ?
Хариулт: 6 сар-1 жилийн дотор, гадна хаван бүрэн буугаад сүүлийн хэлбэр гарч ирнэ.
Мэс засал хийснээс хойш 1сар дотроо том хавдарууд буух ба 6 сар хүртэл жижиг хаван нь бага багаар бууж хамар хэлбэрээ олно.
- Эхний 6 сар маш болгоомжтой байж гаднаас даралт цохилт өгөхгүй байх, гамаа сайн барьж эмнэлгийн зүгээс анхааруулсан зааврыг дагаж мөрдөнө.
.png)
.png)


댓글
댓글 쓰기